Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

2024-07-10, Улаанбаатар11

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.10 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцсугай.

2.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН