Нүүр ›
uih-togtool ›
2024 ›
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
uih-togtool
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2024-08-23, Улаанбаатар20
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатарыг тус дэд хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН