Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай

uih-togtool

Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай

2024-08-30, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлсүгэй.

2.

“Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхдээ хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, сайжруулсан түлшний үнийг тогтвортой байлгахад шаардагдах нэмэлт санхүүжилтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН