uih-togtool
Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2024-08-30, Улаанбаатар28
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 16,085,164.1 сая /арван зургаан их наяд наян таван тэрбум нэг зуун жаран дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 16,079,765.5 сая /арван зургаан их наяд далан есөн тэрбум долоон зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН