uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай
2025-11-12, Улаанбаатар101
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэд даалгасугай.
Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ