Нүүр ›
uih-togtool ›
2025 ›
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
uih-togtool
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2025-11-28, Улаанбаатар107
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Барсүрэнгийн Баасандоржийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ