Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

uih-togtool

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

2025-01-16, Улаанбаатар7

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Ундраагийн Хосжаргал, Данзанбалжирын Энхжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг тус тус томилсугай.

2.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН