Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай

uih-togtool

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай

2025-01-16, Улаанбаатар8

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН