uih-togtool
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай
2025-01-16, Улаанбаатар12
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны төсөв”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН