uih-togtool
Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай
2025-12-18, Улаанбаатар116
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.
Бядрангийн Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ