Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай

uih-togtool

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай

2025-12-30, Улаанбаатар121

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.5 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тус тус томилсугай.

2.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Навагчамбын Баасанжав, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Дорждамбын Зүмбэрэллхам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН Н.УЧРАЛ ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ