Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай

uih-togtool

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай

2025-12-30, Улаанбаатар122

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2026 оны төсөв”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ