uih-togtool
“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2025-01-24, Улаанбаатар26
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1, 2, 3 дахь заалтын, мөн тогтоолын хавсралтаар баталсан “Шинэ Зуунмод хотын эдэлбэр газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ, байршил”-ын нэрийн Шинэ Зуунмод гэснийг Хүннү гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН