Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”

uih-togtool

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”

Хүчин төгөлдөр

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”

2025-01-24, Улаанбаатар28

Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 3.7.2 дахь заалтын Шинэ Зуунмод гэснийг Хүннү гэж өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН