uih-togtool
Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2025-05-08, Улаанбаатар40
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН