uih-togtool
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай
2025-05-29, Улаанбаатар48
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН