Нүүр ›
uih-togtool ›
2025 ›
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай
uih-togtool
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай
2025-05-30, Улаанбаатар49
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг хавсралтаар баталсугай.
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН