uih-togtool
Тооллогын комисс байгуулах тухай
Хүчин төгөлдөрТооллогын комисс байгуулах тухай
2025-06-03, Улаанбаатар50
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Аюушийн Ариунзаяа, Дамбын Батлут, Отгоншарын Батнайрамдал, Энхбатын Болормаа, Мөнхтөрийн Нарантуяа-Нара, Мягмардашийн Сарнай, Лутаагийн Энхнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг боловсруулж, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.
Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН