uih-togtool
Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журам батлах тухай
Хүчин төгөлдөрНууц санал хураалт явуулах, дүнг гаргах журам батлах тухай
2025-06-03, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН