uih-togtool
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай
2025-06-03, Улаанбаатар52
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсугай.
Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд даалгасугай.
Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН