Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

2025-06-13, Улаанбаатар54

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН