uih-togtool
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай
2025-06-19, Улаанбаатар56
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН