Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2025-07-03, Улаанбаатар63

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20,089,129.3 сая /хорин их наяд наян есөн тэрбум нэг зуун хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

2.

Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 21,372,400.2 сая /хорин нэгэн их наяд гурван зуун далан хоёр тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН