Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2025 › Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

uih-togtool

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

2025-07-04, Улаанбаатар74

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 35.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Цэндийн Сүхбаатарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Горчинсүрэнгийн Адъяаг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН