uih-togtool
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
2025-07-08, Улаанбаатар75
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуягийг сонгосугай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН