uih-togtool
Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны даргыг улируулан сонгох тухай
2025-07-09, Улаанбаатар81
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгосугай.
Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН