uih-togtool
Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны даргыг сонгох тухай
2025-07-09, Улаанбаатар82
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийг Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус сонгосугай.
Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН