Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2026 › Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

2026-04-17, Улаанбаатар10

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “... Улсын дээд шүүх ...”, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн Тамгын газар...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ