Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2026 › Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

2026-06-18, Улаанбаатар36

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Дашживаагийн Ариунболд, Жамсранжавын Болд, Довдонгийн Давааням, Доржсүрэнгийн Мөнхзориг нарыг томилсугай.

2.

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Одонмажигийн Амгаланбаатар, Гочоосүрэнгийн Байгалмаа нарыг, мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төмөрбаатарын Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ