Нүүр ›
huuli-nemelt ›
1997 ›
Тамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Тамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай
1997-12-05, Улаанбаатар97-N-81
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:
¶4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан торгох шийтгэлийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч ногдуулна.
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын 30000-50000 гэснийг 5000-50000 гэж өөрчилсүгэй.
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын 3 гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.