Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Тамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тамхины Хор Хөнөөлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-81

1 дугаар зүйл.

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан торгох шийтгэлийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч ногдуулна.

2 дугаар зүйл.

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын 30000-50000 гэснийг 5000-50000 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын 3 гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.