huuli-nemelt
Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1997-12-05, Улаанбаатар97-N-82
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
.¶5. Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ял эдэлж суллагдсан хүнд захиргааны хяналт тогтооно
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн Гэмт хэрэгтэй тэмцэх гэсний дараа , урьдчилан сэргийлэх гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.