Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-82

1 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:

5.

Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ял эдэлж суллагдсан хүнд захиргааны хяналт тогтооно

.

2 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн Гэмт хэрэгтэй тэмцэх гэсний дараа , урьдчилан сэргийлэх гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.