huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1997-12-19, Улаанбаатар97-N-84
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар тооцож олгоно:
¶1/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар
¶2/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их бол 60 хувиар
¶3/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс их бол 40 хувиар.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶41 дүгээр зүйл. ¶ Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ.