Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-19, Улаанбаатар97-N-84

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар тооцож олгоно:

1/

тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар

2/

тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их бол 60 хувиар

3/

тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс их бол 40 хувиар.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

41 дүгээр зүйл.

Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ.