huuli-nemelt
Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1997-04-18, Улаанбаатар97-N-30
6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан импортын суудлын автомашинд түүний хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам.долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:
2/4 дүгээр зүйлийн 5 дахь заалт:
¶5/ суудлын автомашин
Хөдөлгүүрийн цилиндрийн
Үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацаа /жилээр/
багтаамж /см3 /
0-2
2-4
4-ээс дээш
2000 хүртэл
500
1000
2000
2001-3000
1000
2000
4000
3001 ба түүнээс дээш
1500
3000
6000
6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶1/ Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан бараанд дараахь хувь, хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасан бараанд импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааран тонн тутамд дараахь хэмжээ (ам.долларт шилжүүлснээр)-гээр онцгой албан татвар ногдуулна:
Онцгой албан татварын хувь, хэмжээ
Эх орны үйлдвэрийн барааны
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл
Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс тооцох онцгой албан татварын хувь
Нэгжид ног- дуулах онцгой албан татвар /ам.долларт шилжүүлс-нээр/
Импортын барааны нэгжид ногдуулах онцгой албан татвар /ам.долларт
шилжүүлснээр/
1.Хүнсний спирт
85
-
литр тутмаас 7.00
2.Архи
40 хүртэл хатуулагтай
80
-
литр тутмаас 5.00
40-өөс дээш хатуулагтай
80
-
литр тутмаас 6.00
3.Бүх төрлийн дарс
30
-
литр тутмаас 0.50
4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи
-
100 ширхэг тутмаас 0.20
100 ширхэг тутмаас
0.20
5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи
-
кг тутмаас 0.10
кг тутмаас 0.10
Онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
Хилийн боомт
Авто бензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)
Дизелийн
түлш
90 хүртэл
90-ээс дээш
1.Цагааннуур, Ярант,
Хандгайт, Тэс
4.0
5.0
8.0
2.Ханх
10.0
14.0
12.0
3.Сүхбаатар, Замын-Үүд,
Эрээнцав
31.0
36.0
41.0
Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын татварын" гэснийг "Үндэсний татварын" гэж; 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "4 дүгээр зүйлийн 1,4-д" гэснийг "4 дүгээр зүйлийн 1,2,4,5-д" гэж; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гаалийн албан татварын" гэснийг "худалдааны албан татварын" гэж тус тус өөрчилсүгэй.
Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үйлдвэрлэлийн зориулалтаар" гэсний өмнө "эх орны үйлдвэрлэлээс согтууруулах ундааны" гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын "эх орны үйлдвэрийн" гэсний дараа "болон импортын" гэж тус тус нэмсүгэй.
Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын "дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.