Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-04-18, Улаанбаатар97-N-30

1 дугаар зүйл.
Онцгой албан татварын хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан импортын суудлын автомашинд түүний хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам.долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:

2/

4 дүгээр зүйлийн 5 дахь заалт:

5/

суудлын автомашин

Хөдөлгүүрийн цилиндрийн

Үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацаа /жилээр/

багтаамж /см3 /

0-2

2-4

4-ээс дээш

2000 хүртэл

500

1000

2000

2001-3000

1000

2000

4000

3001 ба түүнээс дээш

1500

3000

6000

2 дугаар зүйл.
Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1/

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан бараанд дараахь хувь, хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

2/

6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасан бараанд импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааран тонн тутамд дараахь хэмжээ (ам.долларт шилжүүлснээр)-гээр онцгой албан татвар ногдуулна:

Онцгой албан татварын хувь, хэмжээ

Эх орны үйлдвэрийн барааны

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл

Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс тооцох онцгой албан татварын хувь

Нэгжид ног- дуулах онцгой албан татвар /ам.долларт шилжүүлс-нээр/

Импортын барааны нэгжид ногдуулах онцгой албан татвар /ам.долларт

шилжүүлснээр/

1.Хүнсний спирт

85

-

литр тутмаас 7.00

2.Архи

40 хүртэл хатуулагтай

80

-

литр тутмаас 5.00

40-өөс дээш хатуулагтай

80

-

литр тутмаас 6.00

3.Бүх төрлийн дарс

30

-

литр тутмаас 0.50

4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи

-

100 ширхэг тутмаас 0.20

100 ширхэг тутмаас

0.20

5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

-

кг тутмаас 0.10

кг тутмаас 0.10

Онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/

Хилийн боомт

Авто бензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн

түлш

90 хүртэл

90-ээс дээш

1.Цагааннуур, Ярант,

Хандгайт, Тэс

4.0

5.0

8.0

2.Ханх

10.0

14.0

12.0

3.Сүхбаатар, Замын-Үүд,

Эрээнцав

31.0

36.0

41.0

3 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын татварын" гэснийг "Үндэсний татварын" гэж; 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "4 дүгээр зүйлийн 1,4-д" гэснийг "4 дүгээр зүйлийн 1,2,4,5-д" гэж; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гаалийн албан татварын" гэснийг "худалдааны албан татварын" гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үйлдвэрлэлийн зориулалтаар" гэсний өмнө "эх орны үйлдвэрлэлээс согтууруулах ундааны" гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын "эх орны үйлдвэрийн" гэсний дараа "болон импортын" гэж тус тус нэмсүгэй.

5 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын "дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.