huuli-nemelt
Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1998-01-15, Улаанбаатар98-N-10
22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Зээлийг Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн уг зээлийг гэснийг уг зээл, түүний хүүг гэж өөрчилсүгэй.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.