Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1998-01-15, Улаанбаатар98-N-10

1 дугаар зүйл.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:1/

22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2/

24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Зээлийг Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.

2 дугаар зүйл.

Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн уг зээлийг гэснийг уг зээл, түүний хүүг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.