huuli-nemelt
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1999-10-14, Улаанбаатар99-N-59
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶26 дугаар зүйл. ¶ Гадаадын иргэнийг бүртгэх Монгол Улсад зорчигч, түр болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэнийг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг баримтална.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн цагдаагийн төв байгууллагаас гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн цагдаагийн байгууллагад гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн албанд гэж тус тус өөрчилсүгэй.