Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-10-14, Улаанбаатар99-N-59

1 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

26 дугаар зүйл.

Гадаадын иргэнийг бүртгэх Монгол Улсад зорчигч, түр болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэнийг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг баримтална.

2 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн цагдаагийн төв байгууллагаас гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн цагдаагийн байгууллагад гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн албанд гэж тус тус өөрчилсүгэй.