huuli-nemelt
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-01-20, Улаанбаатар00-n-02
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15.2-т “Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1-ийг
гэж өөрчлөн найруулсугай.¶14.1. Тагнуулын ерөнхий газрын даргыг Засгийн газар Улсын Их Хурлын зохих Байнгын хороотой зөвшилцөж томилж, чөлөөлнө.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12.1.12 дахь заалтаас захиалгаар гэснийг хассугай.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.