Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-01-20, Улаанбаатар00-n-02

1 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15.2-т “Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1-ийг

14.1.

Тагнуулын ерөнхий газрын даргыг Засгийн газар Улсын Их Хурлын зохих Байнгын хороотой зөвшилцөж томилж, чөлөөлнө.

гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12.1.12 дахь заалтаас захиалгаар гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.