huuli-nemelt
Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-02-03, Улаанбаатар00-n-20
Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн мэргэжлийн үнэмлэх гэсний дараа диплом гэж нэмсүгэй.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөв хүмүүжил эзэмшихэд”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүмүүжил эзэмшихэд”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшихэд” гэснийг “эзэмшүүлэхэд”; 6 дугаар зүйлийн 1 дэх заалтын “чадвараа цаашид хөгжүүлж” гэснийг “чадварт тулгуурлан”, мөн заалтын “дадлыг” гэснийг “дадал”, мөн зүйлийн 2 дахь заалтын “хайрлах үзлээр хүмүүжүүлэх” гэснийг “хайрладаг болгох”; 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 4 дэх заалтын “сахих үзэл төлөвших” гэснийг “сахидаг болгох”; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүмүүжил-сургалтын” гэснийг “боловсролын”; 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “сурган хүмүүжүүлэх зөвлөлийн” гэснийг “заах аргын нэгдлийн”, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “сурган хүмүүжүүлэх зөвлөл” гэснийг “заах аргын нэгдэл”; 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлэх сургалт-хүмүүжлийн” гэснийг “эзэмшихэд үйлчлэх боловсролын”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “ахлах” гэснийг “бүрэн дунд”; 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг:
; 21 дүгээр зүйлийн 1 хэсгийг:¶1. Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжил эзэмшихэд үйлчлэх сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын байгууллага мөн.
¶2. Техникийн болон мэргэжлийн сургууль нь мэргэжлийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгож болно.
, мөн зүйлийн 8 дахь хэсгийн “цэцэрлэг, сургуулийн удирдах зөвлөл” гэснийг “багш нарын зөвлөлийн саналд үндэслэн захирал баталж мөрдүүлнэ”; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “шавь нараа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг үзлээр хүмүүжүүлэх;” гэснийг “сурагчдаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох” гэж тус тус өөрчлөн найруулсугай.¶1. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга, бага, дунд сургуулийн захирлыг аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн анхан, дунд шатны; 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын зөв, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “сайн, мууг ялгах чадвартай болгох”; 6 дугаар зүйлийн 1 дэх заалтын түүний үндсэн дээр; 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “зөв”; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн сургалтын; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дээд, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын сурган хүмүүжүүлэх; 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн төв; 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дунд; 21 дүгээр зүйлийн 3 дахь заалтын болон орон нутгийн гэснийг тус тус хассугай.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн сүүлчийн өгүүлбэр, 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Үүсгэн байгуулагчаас тогтоосон хяналтын тоонд багтаан 7 настай хүүхдийг элсүүлж болно” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.