Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-02-03, Улаанбаатар00-n-20

1 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн мэргэжлийн үнэмлэх гэсний дараа диплом гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөв хүмүүжил эзэмшихэд”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүмүүжил эзэмшихэд”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшихэд” гэснийг “эзэмшүүлэхэд”; 6 дугаар зүйлийн 1 дэх заалтын “чадвараа цаашид хөгжүүлж” гэснийг “чадварт тулгуурлан”, мөн заалтын “дадлыг” гэснийг “дадал”, мөн зүйлийн 2 дахь заалтын “хайрлах үзлээр хүмүүжүүлэх” гэснийг “хайрладаг болгох”; 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 4 дэх заалтын “сахих үзэл төлөвших” гэснийг “сахидаг болгох”; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүмүүжил-сургалтын” гэснийг “боловсролын”; 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “сурган хүмүүжүүлэх зөвлөлийн” гэснийг “заах аргын нэгдлийн”, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “сурган хүмүүжүүлэх зөвлөл” гэснийг “заах аргын нэгдэл”; 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлэх сургалт-хүмүүжлийн” гэснийг “эзэмшихэд үйлчлэх боловсролын”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “ахлах” гэснийг “бүрэн дунд”; 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг:

1.

Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжил эзэмшихэд үйлчлэх сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын байгууллага мөн.

2.

Техникийн болон мэргэжлийн сургууль нь мэргэжлийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгож болно.

; 21 дүгээр зүйлийн 1 хэсгийг:
1.

Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга, бага, дунд сургуулийн захирлыг аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна.

, мөн зүйлийн 8 дахь хэсгийн “цэцэрлэг, сургуулийн удирдах зөвлөл” гэснийг “багш нарын зөвлөлийн саналд үндэслэн захирал баталж мөрдүүлнэ”; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “шавь нараа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг үзлээр хүмүүжүүлэх;” гэснийг “сурагчдаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн анхан, дунд шатны; 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын зөв, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “сайн, мууг ялгах чадвартай болгох”; 6 дугаар зүйлийн 1 дэх заалтын түүний үндсэн дээр; 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “зөв”; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн сургалтын; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дээд, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын сурган хүмүүжүүлэх; 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн төв; 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дунд; 21 дүгээр зүйлийн 3 дахь заалтын болон орон нутгийн гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн сүүлчийн өгүүлбэр, 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Үүсгэн байгуулагчаас тогтоосон хяналтын тоонд багтаан 7 настай хүүхдийг элсүүлж болно” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.