huuli-nemelt
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-04-14, Улаанбаатар00-n-22
162¹ дүгээр зүйл:
2/¶162¹ дүгээр зүйл.Тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлэх. ¶1. Шаардлагатай гэж үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.
161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:
¶2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.