Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-04-14, Улаанбаатар00-n-22

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дараахь зүйл, заалт нэмсүгэй:1/

162¹ дүгээр зүйл:

162¹ дүгээр зүйл.Тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлэх.
1.

Шаардлагатай гэж үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.

2/

161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

2/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол;

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.