huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2000-04-27, Улаанбаатар00-n-29
Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 51 дугаар зүйл нэмсүгэй:
¶51 дугаар зүйл. ¶ Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрсөн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай; сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай; сум, дүүргийн төсөвтэй харьцдаг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.