Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-04-27, Улаанбаатар00-n-29

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 51 дугаар зүйл нэмсүгэй:

51 дугаар зүйл.

Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрсөн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай; сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай; сум, дүүргийн төсөвтэй харьцдаг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.