Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-57

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 15.4 дэх хэсгийн аймаг гэсний дараа нийслэл, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Автотээврийн тухай хуулийн 15.5 дахь хэсэг, 15.5.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

15.5 дахь хэсэг:

15.5.

Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгасны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:

2/

15.5.3 дахь заалт:

15.5.3.

тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

3 дугаар зүйл.

Авто тээврийн тухай хуулийн 6.1.3 дахь заалтын тусгай зөвшөөрөл олгох журам боловсруулж, батлуулах гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 6.2 дахь хэсэг, 15.5.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.